The single biggest reason why start-ups succeed | Bill Gross | TED
TED
0:00 Translator: Marla Munkh-Achit Reviewer: Indra Ganzorig
0:12 Маш их догдолж байна.
0:14 Компанийг юу амжилтанд хүргэдэг талаар,
0:17 гарааны бизнест юу хамгийн чухал тухай
0:20 олж мэдсэнээ гайхмаар зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа.
0:24 Би гарааны бизнес нь
0:27 дэлхийг өөрчлөх гайхалтай хэлбэрүүдийн нэг гэдэгт итгэдэг.
0:31 Хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийг зөв хувьцаа эзэмшүүлж,
0:34 гарааны бизнес эхлүүлвэл
0:36 хүн төрөлхтөний нөөц бололцоог цоо шинээр нээж байгаа юм.
0:40 Тэднээр итгэмээргүй зүйлс хийлгэж болно.
0:43 Гэхдээ гарааны бизнес тийм гайхалтай юм бол
0:45 яагаад ихэнх нь бүтэлгүйтдэг вэ?
0:47 Би үүнийг л олж мэдэхийг хүссэн.
0:48 Би гарааны бизнесийн амжилтанд
0:50 юу хамгийн чухлыг мэдэхийг хүссэн.
0:52 Би үүнийгээ системчлэлтэйгээр хийхийг хүссэн ба
0:54 олон жилийн туршид харсан буруу ойлголт, зөн совингоосоо
0:57 ангид байлгахыг хичээсэн.
1:00 Би үүнийг мэдэхийг хүссэн учир нь
1:02 би 12 настайгаасаа бизнес эхлүүлсэн.
1:04 Сургуулийн автобусны зогсоол дээр чихэр зарахаас эхлэн,
1:07 ахлах ангидаа нарны энергийн төхөөрөмж бүтээн,
1:09 их сургуульд чанга спикер бүтээсэн.
1:11 Их сургууль төгсөхдөө програм хангамжийн компаниа байгуулсан.
1:14 20 жилийн өмнө би Айдиалаб-г эхлүүлж,
1:16 сүүлийн 20 жилд бид 100 гаруй компани байгуулж,
1:19 олон амжилт, алдааг авчирсан.
1:21 Бид алдаанаасаа ихийг сурсан.
1:23 Иймээс би эдгээр компаниудын
1:26 амжилт, ололтонд юу нөлөөлснийг олж харахыг зорьсон.
1:29 Ингээд би эдгээр 5 зүйлийг харсан.
1:31 Эхлээд, санаа.
1:32 Би санаа бол бүх юм гэж боддог байсан.
1:34 Би компаниа Айдеалаб гэж нэрлэсэн нь
1:36 анх санаа орж ирэх "Аха!" мөчийг зүйрлүүлсэнд юм.
1:39 Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд
1:40 магадгүй хамт олон, гүйцэтгэл, дасан зохицох чадвар нь
1:43 санаанаас илүү чухал гэж бодох болсон.
1:46 Би TED-н тайзан дээр боксчин Майк Тайсоныг ишлэнэ гэж бодоогүй.
1:50 Тэрээр хэлэхдээ
1:52 "Хүн бүрт төлөвлөгөө бий. Нүүрэн дундуураа цохиулах хүртлээ"
1:56 Энэ нь бизнеийн хувьд ч гэсэн үнэн гэж боддог.
1:59 Багийн гүйцэтгэл нь
2:01 хэрэглэгчээр нүүрэндээ цохиулахад дасан зохицох чадварын тухай юм.
2:05 Хэрэглэгч бол бодит байдал.
2:07 Ийм ч учраас би
2:09 баг хамт олон хамгийн чухал гэж бодох болсон.
2:12 Ингээд би бизнесийн загварыг харж эхэлсэн.
2:14 Хэрэглэгчдээс ашиг олох зам нь нээлттэй юу?
2:17 Амжилтанд юу хамгийн их нөлөөлдөг талаарх
2:19 миний бодолд энэ дээгүүр байр эзлэх болсон.
2:21 Дараа нь санхүүжилтийг нь харсан.
2:23 Заримдаа компаниуд их хэмжээний хөрөнгө оруулалт авдаг.
2:25 Магадгүй энэ нь хамгийн чухал юм уу?
2:27 Тэгээд мэдээж цаг хугацаа.
2:29 Санаа хэтэрхий эртэдсэн үү? Дэлхий үүнд бэлэн биш байна уу?
2:32 Чи цагаасаа түрүүлсэн учир хүмүүст мэдлэг олгох хэрэгтэй юу?
2:35 Эсвэл яг таарсан уу?
2:36 Эсвэл хожимдсон уу? Хэтэрхий олон өрсөлдөгч байна уу?
2:39 Ингээд би эдгээр 5 зүйлсийг
2:41 олон компаниас харсан.
2:42 Би 100 Айдиалаб компаниуд болон
2:45 100 Айдиалабын бус компаниудыг
2:46 ажиглаж, шинжлэх ухаанч гаргалгаа олох гэж хичээсэн.
2:49 Ингээд Айдиалабын
2:51 шилдэг таван компани болох
2:53 Citysearch, CarsDirect, GoTo, NetZero, Tickets.com
2:57 бүгд тэрбум долларын амжилт олсон.
2:59 Хамгийн амжилтгүй тав болох
3:01 Z.com, Insider Pages, MyLife, Desktop Factory, Peoplelink
3:03 бидний их найдаж байсан компаниуд бүтэлгүйтсэн юм.
3:06 Иймд би эдгээр хүчин зүйлсийг тооцоолж
3:09 эдгээр компаниуд ямар оноо авахыг үзэхийг хичээсэн.
3:13 Айдиалабын биш компаниудаас хамгийн амжилттай нь болох
3:16 Airbnb, Instagram, Uber, YouTube, LinkedIn зэргийг авч үзсэн.
3:19 Мөн зарим бүтэлгүйтсэн компаниуд:
3:21 Webvan, Kozmo, Pets.com
3:23 Flooz болон Friendster.
3:24 Доорхи компаниуд маш их хөрөнгө босгосон.
3:26 Заримдаа бүр бизнесийн загвартай байсан ч
3:28 тэд амжилт олоогүй.
3:29 Би эдгээр компаниудын амжилт, уналтанд
3:32 юу хамгийн их нөлөөлснийг харахыг хичээсэн ба
3:35 үр дүн нь намайг гайхшруулсан юм.
3:37 Хамгийн чухал нь цаг хугацаа байсан.
3:39 Хугацааны сонголт нь амжилт, дампуурлын зөрүүний
3:42 42 хувийг эзэлж байсан.
3:44 Баг болон гүйцэтгэл хоёрт
3:46 харин санаа
3:47 өөр болон өвөрмөц байдал нь
3:50 гуравт орсон.
3:51 Энэ нь эцсийн дүгнэлт биш бөгөөд
3:53 санаа нь ач холбогдолгүй гэсэн үг биш юм.
3:56 Гэхдээ санаа нь хамгийн чухал үзүүлэлт биш байсан нь намайг гайхшруулсан.
3:59 Цаг хугацаа нь таарсан үед энэ илүү чухал байсан.
4:02 Сүүлийн хоёр болох бизнесийн загвар хөрөнгө оруулалт нь ойлгомжтой.
4:05 Бизнесийн загвар бага оноотой байгаа нь
4:08 үүнгүйгээр эхэлсэн ч
4:10 хэрэглэгч бүтээлийг чинь шаардах үед нэмж болдогт байгаа юм.
4:13 Санхүүжилт нь
4:15 эхэндээ бага байж болох ч, хэрэглэгч нэмэгдэх тусам
4:18 ялангуяа өнөө үед
4:19 санхүүжилт авах нь маш амархан болсон.
4:21 Харин одоо эдгээрийн талаар тодорхой жишээ өгье.
4:24 Хүн бүхний мэдэх амжилт Airbnb аваад үзье.
4:27 Маш олон хөрөнгө оруулагчид татгалзсан
4:30 учир нь тэд
4:31 "Хэн ч гэрээ танихгүй хүнд түрээслүүлэхгүй" гэж бодсон.
4:34 Гэвч тэдний буруу гэдгийг хүмүүс батлаад өгсөн.
4:36 Гэхдээ тэдний амжилтын нэг шалтгаан нь
4:38 сайн бизнес загвар, санаа, гүйцэтгэлээс гадна
4:41 цагаа олсон нь юм.
4:42 Эднийх хямралын оргил үед гарч ирсэн бөгөөд
4:45 хүмүүст нэмэлт орлого хэрэгтэй байсан.
4:47 Энэ нь магадгүй хүмүүсийг
4:48 танихгүй хүн гэртээ байлгахгүй гэсэн бодлоос нь салгаж чадсан.
4:51 Uber ч мөн адил.
4:52 Uber гарч ирсэн.
4:53 Гайхалтай компани, гайхалтай бизнес загвар.
4:56 Мөн маш сайн гүйцэтгэл.
4:57 Гэхдээ жолоочдыг элсүүлсэн
4:58 цаг хугацаа нь яг таарсан.
5:00 Жолооч нар нэмэлт орлого хайж байсан ба энэ нь тун чухал.
5:03 Манай хуучны амжилт болох Citysearch хүмүүст цахим хуудас хэрэг болоход үүссэн.
5:07 1998 онд TED дээр зарлаж байсан GoTo.com нь
5:10 бага өртгөөр хүн татах гарц хайж байхад гарсан.
5:13 Бид санаа нь гайхалтай гэж бодсон
5:15 гэхдээ цаг хугацаа илүү чухал байсан байх.
5:17 Манай зарим бүтэлгүйтлүүд.
5:19 Бид z.com хэмээх цахим энтертайнмент компани байгуулсан.
5:22 Маш их догдолж байлаа.
5:24 Хангалттай санхүүжилт босгосон. Сайн загвартай байв.
5:26 Мөн Холливудын авьяастнуудыг бүртгэлдээ оруулсан.
5:29 Гэхдээ 1999-2000 онд сүлжээний оролт хэтэрхий муу байсан.
5:32 Бичлэг үзэхэд маш хэцүү байсан ба
5:34 браузартаа код оруулж, олон үйлдэл хийдэг байсан учир
5:37 компани 2003 онд дампуурсан юм.
5:39 Хоёрхон жилийн дараа
5:41 Адобе Флаш код уншигчийн асуудлыг шийдэж,
5:43 Америкт сүлжээний оролт 50 хувиар нэмэгдэхэд
5:47 YouTube цагаа тун зөв олсон юм.
5:49 Сайн санаа. Гайхалтай цагаа олсон.
5:51 Үнэндээ YouTube эхлэхдээ бизнесийн загваргүй байсан.
5:54 Бүтэх эсэхийг нь ч мэдээгүй.
5:57 Гэвч цагаа үнэхээр олсон.
5:59 Ингээд дүгнэхэд,
6:00 гүйцэтгэл маш чухал.
6:03 Санаа ч мөн чухал.
6:04 Гэхдээ цаг хугацаа бүр илүү чухал.
6:06 Цагаа олсон эсэхийг мэдэх гол арга нь
6:08 хэрэглэгчид танай санал болгох зүйлд
6:11 бэлэн эсэхийг мэдэх юм.
6:12 Шударгаар хэлэхэд
6:14 гарах үр дүнд бүү эргэлз.
6:16 Учир нь чи дуртай зүйлээ хийж, үүнийгээ гаргаж ирмээр байвал
6:20 цаг хугацааны чухал гэдгийг мэдэх зайлшгүй хэрэгтэй.
6:23 Өмнө хэлсэнчлэн
6:24 гарааны бизнесүүд дэлхийг өөрчилж чадна гэж би боддог.
6:27 Эдгээр ойлголтууд нь
6:28 та бүхнийг илүү амжилттай байж
6:31 гайхалтай зүйлийг бүтээхэд
6:33 тусална гэж найдаж байна.
6:35 Маш их баярлалаа. Та нар гайхалтай үзэгчид байлаа.
6:37 (Алга ташилт)